Дээд боловсролыг Эдмондс Улсын Коллежоос (цаашид Эдмондс Коллеж гэх) эхлэхүй.

Эдмондс коллеж нь байгалийн үзэсгэлэнт орчинд орших ба муж улсын хэмжээний томоохон коллеж юм. Бид их сургуульд бэлдэх хоёр жилийн анги, Англи  хэлний сургалт (ESL), мэргэжлийн зэрэг олгох сертификатын сургалтаас гадна дээд сургуульд элсэн орох бэлтгэлтэй ахлах сургуулийн боловсрол олгодог. Сиатль хотоос умард зүгт 20 минут аялах зайд орон сууцны амгалан тайван бүсд орших манай сургуулийн оюутнууд тохь тухтай анги танхимд шалгарсан шилдэг хичээлийн хөтөлбөрт суралцахаас гадна бид оюутнуудын АНУ-д аж төрөх бүхий л хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн цогц үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.

Эдмондс коллежоос эрдмийн зэрэгтэй сурч төгссөн даруйд оюутнууд Вашингтон муж болон АНУ-н бусад муж улсуудын Шилдэг Их Сургуулиудад шилжин суралцаж болох ба эдгээрийн дотор Вашингтоны Их Сургууль, Вашингтон Мужийн Их Сургууль, Калифорниа, Нью Иорк болон бусад мужийн Их сургуулиуд багтаж байна. Үүгээр зогсохгүй оюутнууд дөрвөн жилийн зэргийг Төв Вашингтоны Их Сургуулийн кампустаа эзэмших боломжтой.

Таны төлөвлөгөөг бодит биелэл болгоход бид таны дотны туслагч байж Англи хэлний сургалтаас өөрийн зорьсон эрдмийн зэрэг олох, Их сургуульд элсэн ороход бид дэмжиж ажиллах болно. Жил бүр Эдмонд Коллежийг сонгодог 12500 Америк оюутнууд болон дэлхийн 69 улс орноос ирсэн оюутнуудын гэр бүлд нэгдэхийг урьж байна.

Элсэлт маш энгийн! Та TOEFL оноотой байх Шаардлагаггүй!

Элсэлтэд TOEFL оноо шаардахгүй. Үүний оронд оюутнууд сургуульд ирсэн даруйд Англи хэлний түвшин тогтоох шалгалтад хамрагдах ба шалгалтын дүнг харгалзаж тохирох ангид хуваарилагдана. Мөн бид элсэлтийн уян хатан боломжийг танд олгох ба сургуульд 9,1,4,6 саруудад жилд дөрвөн удаа элсэлт авч байна. Сургуульд элсэхийн тулд 16 нас хүрсэн юм уу эсвэл ахлах сургуулийн дипломтой байх шаардлагатай.

Хичээлийн  хөтөлбөр

ИХ СУРГУУЛЬД ШИЛЖИХ ХӨТӨЛБӨР- ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЭДМОНД КОЛЛЕЖЕД СУДАЛСНААР ЗАРДЛЫГ 30 ХУВЬ ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ.

Манай их дээд Сургуульд бэлдэх ангид суралцаж буй оюутнууд цөөн бүлгээр хичээллэх ба багш нараас нэмэлт давтлага авч суралцах боломжтой. Манай 2 жилийн ассошэйт (Associate – тусгай дунд зэрэг. Цаашид ассошэйт гэж товчлох. Орч) зэргийг Бакалаврын зэргийн сургалтын эхний 2 жилд шилжүүлэн тооцдог. Оюутнууд "two plus two" гэх энэ хөтөлбөрийг сонгосноор зардал хэмнэхээс гадна  багш нараас ганцаарчилсан давтлага авах боломжийг эдэлдэг. Эдмондс Коллежед санал болгож буй үндсэн хөтөлбөрүүд:

Хүмүүнлэгийн тусгай дунд: Нягтлан бодох, Бизнес, Хүн судлал, Архитектурын үндэс, Урлаг, Харилцаа холбоо, Эдийн засаг, Боловсрол, Англи  хэл, Франц хэл, Газарзүй, Герман  хэл, Түүх, Олон улс судлал, Япон хэл, Сэтгүүл зүй, Хөгжим, Гүн ухаан, Улс төрийн шинжлэх ухаан, Сэтгэлзүй, Социологи, Испани хэл, Яриан харилцаа, Театрын урлаг, график (дүрс) харилцаа/Мультмедиа болон бусад. 

Шинжлэх ухааны ассошэйт: Одон орон судлал, Хими, Компьютерийн шинжлэх ухаан, Инженерчлэл, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, Геологи, Математик, анагаах ухааны үндэс, сувилахуйн ухааны үндэс, хүнс судлал болон бусад.

Бакалаврын зэргийн сургалтад шилжих ангид суралцаж байх явцад дараах хичээлүүдээс сонгон суралцах боломжтой. Эдгээрт: - Нягтлан бодох, Америкийн дохионы хэл, Хүн судлал, Урлаг, Одон орон судлал, Биологи, Бизнесийн удирдлага, Хими, Харилцаа холбоо, Компьютерийн шинжлэх ухаан, Олон үндэстэн судлал, Эдийн засаг, Боловсрол, Инженерчлэл, Англи хэл, Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, Франц хэл, Газар зүй, Геологи, Герман хэл, Эрүүл мэнд, Түүх, Хүмүүнлэгийн ухаан, Олон улс судлал, Япон хэл, Сэтгүүл зүй, Материал судлал, Математик, Хөгжим, Хүнс тэжээл, Гүн ухаан, Биеийн тамир, Физик, Улс төрийн ухаан, Сэтгэл зүй, Нийгмийн ухаан, Социологи, Испани хэл, Хэл яриа судлал болон Театрын урлаг зэрэг болно.

МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН БОЛОН СЕРТИФИКАТЫН СУРГАЛТ – БОДИТ МЭРГЭЖЛИЙГ БОГИНО ХУГАЦААНД

Эдмондс Коллежид мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг бодит дадлагатай хослуулж явуулдаг. Сургалтын хөтөлбөрүүд нь Оюутнуудыг тодорхой ажил мэргэжилд бэлдэх юм уу суурь ур чадварыг хөгжүүлэхэд чиглэж байдаг. Оюутнууд 2 жилийн зэргийн сургалт юм уу сертификатын сургалтад 6-9 сарын хугацаанд сурах боломжтой. Эдгээр хөтөлбөрт хамрагдсаны дараа бусад болзол шаардлагыг хангасан оюутнууд АНУ-д 1 жил бүтэн цагаар ажил эрхлэх боломж бүрддэг.

АХЛАХ СУРГУУЛИАС ДЭЭД СУРГУУЛЬД – АХЛАХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ЯВЦАД ДЭЭД БОЛОВСРОЛЫН КРЕДИТ АВАХ

Хэрэв та ахлах сургуулийн диплом авахын зэрэгцээ коллежийн курс судлах боломж хайж байгаа бол бид энэ боломжийг танд олгож байна. 16 болон түүнээс дээш насны оюутнууд энэхүү тусгай ангид суралцах боломжтой. Оюутнууд ахлах сургуулийн дипломоос гадна 4 жилийн коллежед шилжүүлэх боломжтой коллежийн нэг жилтэй тэнцэх кредит цуглуулах боломжтой. Мөн өөрийн орны сургуулиас авсан кредитийг энэ хөтөлбөрт хөрвүүлэн ашиглаж болно.

АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ – АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ КОЛЛЕЖИЙН СУРГАЛТЫГ ХОСЛУУЛАХ

Англи хэлнй эрчимжүүлсэн хөтөлбөр (ESL) нь анхан шатаас гүнзгий шатанд унших, бичиг, ярих, сонсох, дүрэм гэсэн таван чиглэлээр хичээллэх ба долоо хоногт 20 цагийн хөтөлбөр заадаг. Хөтөлбөрт эхний хоёр дахь долоо хоногийн дотор (10 долоо хоногтой улиралд) элсэлт авна. Оюутнууд сургалтын, бизнес, соёлын гэх мэт сэдвээр хөтөлбөрийг төрөлжүүлж сонгох боломжтой. TOEFL бэлтгэл, дадлага, олон нийтийн ажил болон мэргэшсэн Англи хэлний ангиудаас сонгож болно. Англи хэлний 5 зэргийн сургалтад “English for Academic Purposes” чиглэлээр суралцаж буй оюутнууд TOEFL шалгалт өгөхгүйгээр коллежийн хичээл авах боломж бий.

ДОТУУР БАЙР – ОЮУТНЫ ХОТХОНЫ АМЬДРАЛ

Rainier Place -ийн оюутнуудын хүрээлэлд амьдралтай танилц.  Манай оюутны дотуур байр оюутны хотхон дотор байрших ба хичээлийн байрнаас ердөө 3 минут алхах зайд оршдог. Дөрвөн ортой өрөө 37, 2 ортой 9 өрөөнүүдээс гадна 9 ширхэг студио (ганц хүний байр ба эдгээрийн 5 нь 2 хүн байх боломжтой), давхар бүрт нийтийн танхим, нэгдүгээр давхарт олон нийтийн арга хэмжээний танхим байх ба оршин суугчдад туслах ажилчид, интернэт, утас, ширээ, DVD болон том дэлгэцийн зурагт зэргээр тоноглогдсон байна.

ОЛОН УЛСЫН ОЮУТНУУДЫН ТЭТГЭЛЭГ

Эдмондс Коллеж нь АНУ-д суралцаж буй олон улсын оюутнуудын санхүүгийн эрэлт хэрэгцээг ухамсарладаг тул бид ямагт таны туслагч байхыг хичээдэг. Тиймээс ч Эдмондс Коллеж шинээр элссэн олон улсын оюутнууд болон одоогийн суралцаж буй оюутнуудад зориулсан сургалтын тэтгэлгийг санал болгож байна. Сургалтын тэтгэлэг улирал тутамд шалгаруулж олгодог болно.